ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт хэн болох нь тогтоогдоогүй долоон цогцос олдсон

Х.Есү
2023/10/23

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн эрэн сурвалжлах ажиллагаа болон гэмт хэрэг илрүүлэлтийн талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, 

-65 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 346 этгээд, сураггүй алга болсон 149 хүн, хэн болох нь тогтоогдоогүй долоон цогцос олжээ.

Мөн шүүхээс даалгасан 453 хүн, зөрчил үйлдсэн 87 этгээд, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, алдагдсан 28 тээврийн хэрэгслийг олж, тогтоосон байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг иргэдэд уриалав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна