Өвс ачиж явсан машины араас Toyota маркийн машин мөргөж, хоёр хүн амиа алджээ

Zuv.mn
2023/10/23

Хөтөлийн замд зам тээврийн осол гарч хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сум, “УУ” хөтөл гэх газарт “Зам тээврийн ноцтой осол гарсан” гэх дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авчээ. 

Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад өвс тээвэрлэж явсан Hyundai маркийн тээврийн хэрэгслийн араас Toyota маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч нэг зорчигчийн хамт амь насаа алджээ. Мөн зорчиж явсан 10-46 насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн, нийт 4 хүн гэмтсэн  хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна