Малайзад өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн эмэгтэйчүүдийг худалдаалсан байж болзошгүй

Х.Есү
2023/10/23

Малайзад өндөр цалинтай ажилд зуучилна хэмээн эмэгтэйчүүдийг худалдаалсан байж болзошгүй хэргийг илрүүлжээ. 

Тодруулбал, Гадаад улсын иргэдтэй үгсэн тохиролцож, гэр бүлийн хараа хяналт сул охид, эмэгтэйчүүдийг “Nandia nandia” гэх нэртэй фейсбүүкийн хуурамч хаягаас найзын хүсэлт илгээн танилцаж чаталжээ. 

Улмаар Малайз улсад караокед өндөр цалинтай зөөгчийн ажилд хамт ажиллах тухай санал тавин ятгаж зөвшөөрүүлэн хууран мэхэлж бусдад худалдаалсан байж болзошгүй “Н” гэгчийг илрүүлсэн байна. Энэхүү хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Гэрэл зургийг: MPA



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна