Хорих 461 дүгээр ангиас яруу найрагч Ц.Хулан захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, анхан шатны шүүх хурлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүх хурлыг шударга болоосой хэмээн хүсэж буйгаа илэрхийлжээ.
Түүний захидалд дурьдагдсан зарим зүйлээс сийрүүлбэл,
"Монгол ахан дүүс ээ. Үзэг нэгт уран бүтээлчид, сэтгүүлчид ээ. Намайг гэмт хэрэгт ороооцолдуулах хорон ажиллагааг таван жилийн турш явуулж ирснийг хожуу боловч мэдэж, анхан шатны шүүх хурал дээр би энэ тухай хэлсээн.
Харамсалтай нь миний үгийг үг гэж үзээгүй. Харин намайг улам буруутгахын тулд аравдугаар богдыг сэнтийд нь залахыг удаашруулсан, саармагжуулсан, эсэргүүцсэн гэх бурууг тохов. Ийм санаархал надад огт байхгүй. Ийм учраас Далай ламд захидал илгээхдээ Монголд Богд тодруулахыг ганц ч үгээр эсэргүүцээгүй. Гэхдээ эгэл даруу эрдэмтэн мэргэд, энгийн ардаас тодруулбал, олон түмний санаа бодолд илүү нийцнэ гэдгийг зориуд бичсэн билээ.
Хэнд ч захидал бичиж болно шүү дээ. Энэ бүхэнд болохгүй нь юу байна. Гэтэл би буруутайн дээд буруутай хорт үйлдэл гаргасан юм шиг "хуульд байхгүй зүйл ангиар" яллагдаад ял эдэлж байна...” хэмээн бичжээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал маргааш болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна