Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатсаны улмаас хоёр иргэн амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 22.57 цагт энэ талаарх дуудлагыг албаныхан хүлээн авсан байна. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23.11 цагт очиход иргэн Т-ын таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.
Галд гэрийн эзэн Дорнод аймгийн харьяат 41 настай иргэн Т, овог нэр нь тодорхойгүй нэг иргэний хамтаар нас барсан байна. Цогцсыг цагдаагийн III хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна