Төгсөх ангийн сурагчид автомашин жолоодож яваад, осолдож, нэг сурагч амиа алджээ

Zuv.mn
2023/10/24

ЕБС-ийн 12-р ангийн сурагчид автомашин жолоодож яваад осолдож, нэг нь нас баржээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид автомашин жолоодож яваад осолдсон байна. Ослын улмаас нэг сурагч газар дээрээ амиа алджээ.

Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгаж байна. Мөн тухайн сурагчид жолоодох эрхгүй байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна