“Үерийн эрсдэл үүсгэсэн” барилгуудын асуудлаар хэрэг бүртгэлтийн найм, мөрдөн байцаалтын шатанд нэг хэрэг шалгагдаж байна

Х.Батсайхан
2023/10/25

Өнгөрсөн зун үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсах Сэлбэ гол үерлэж, улмаар барилга барих зорилгоор голдирлыг нь нарийсгаж боосон хэсгийнхээ дээгүүр хальж үерлэн ойр орчмоо үерт автуулсан билээ. Энэ хэргийн улмаас орон сууцны хорооллууд руу ус орж, иргэд эд хөрөнгөөрөө хохирон амь насанд эрсдэл үүссэн байдаг. Тэгвэл энэ явдлын дараа Монгол Улсын Ерөнхий сайдаас АТГ-т шаардлага хүргүүлсний дагуу тус газраас эрсдэл бүхий газарт барилга барих зөвшөөрөл өгсөн, улмаар улсад хүлээж авсан үйл ажиллагаанд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоохоор Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.

Одоогийн байдлаар яг энэ чиглэлээр хэрэг бүртгэлтийн шатанд найм, мөрдөн шалгалтын шатанд байгаа нэг хэрэг байгаа гэж АТГ мэдээлэв. Энэ хооронд 16 объектод нэгжлэг, үзлэг хийж, 125 албан тушаалтнаас тайлбар, мэдүүлэг авчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна