АТГ: Допингтой холбоотой есөн газарт мөрдлөг хийсэн

2023/10/25

Авлигатай тэмцэх газраас МОНАДА-гийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, Допингийн эсрэг байгууллагатай холбоотой гомдол мэдээллийн дагуу АТГ хэрэг бүртгэл нээж шалгаж эхлээд байгаа. Одоогоор хэрэг бүртгэлийн шатанд явж байгаа учраас хэн нэгнийг яллагдагчаар татаагүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгчийг шалгаж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэрэг бүртгэл нээж шалгасны дараагаар хэнийг яллагдагчаар татах эсэх тодорхой болно гэх хариултыг албаныхан өгч байв. АТГ-аас өнөөдөр хийсэн мэдээллээр "Допингийн эсрэг үндэсний байгууллагын санхүүжилтийг шалгаж байгаа. Мөн холбогдох есөн газарт мөрдлөг хийсэн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна