Хүний амийг онц хэрцгийгээр, тарчлаан хөнөөсөн бичлэгээрээ бусдыг сүрдүүлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноожээ

Zuv.mn
2023/10/25

Бусдыг онц хэрцгийгээр хөнөөхдөө хийсэн бичлэгээрээ бусдыг айлган сүрдүүлсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. 

Тодруулбал, Иргэн Д нь бусадтай архи уух явцдаа гурилын модоор толгой руу нь олон удаа цохих, хутгаар нүүр болон хоолой, шилэн хүзүү зэргийг зүсэх, цавчих зэргээр хохирогч нарт олон тооны шарх, гэмтэл учруулан, тарчилган зовоож  хөнөөжээ. 

Мөн тэрбээр санаатайгаар бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн  өөрийн үйлдлийг гар утсаар бичиж, тэрхүү бичлэгийг бусдыг айлган сүрдүүлэх, хүн алж чаддагаа нотлон харуулахын тулд илгээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүхээс иргэн Д-д бүх насаар нь хорих ял оноожээ. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна