Цахим орчинд Д.Мөнх-Эрдэнийг зодож, дарамталсан гэх агуулга бүхий мэдээлэл цацагдсан. Үүний талаар гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатараас тодрууллаа.
Г.Ууганбаатар: "Цахим орчинд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй хаалттай хорих ангид хоригдож буй Д.Мөнх-Эрдэнийн биед тусгай ажиллагааны албаны алба хаагчид халдсан эрүү шүүл тулгасан түүний улмаас тусламж үйлчилгээ авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэдээлэл цацагдсан.
Энэхүү мэдээллийн мөрөөр комиссын шуурхай ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19.45-23.20 минутын хооронд тус хорих анги дээр ажилласан. Ажиллах хугацаандаа хорих ангийн камерын бичлэгтэй бүрэн танилцсан.
Нэр бүхий хоригдлуудын төлөөлөлтэй ярилцлага хийсэн. Мөн Д.Мөнх-Эрдэнэтэй биечлэн уулзсан. Тус ангид 10 дугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газраас ажиллагаа зохион байгуулсан. Д.Мөнх-Эрдэнийг ганцааранг нь зодож, дарамталсан асуудал гараагүй. Нийт хоригдолд үзлэг шалгалт хийсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.252
Ymar l humuujiltei humuus baih boldoo tend
Хариулах