СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр гэр бүлийн арван хүн угаартжээ

Т.Отгонсувд
2023/10/25

Чингэлтэй дүүрэгт хоёр гэр бүлийн арван хүн угаартжээ.

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Дэнжийн 1000" орчимд 30 настай эмэгтэй, 3-10 насны 4 хүүхдийн хамт, мөн тус хороонд оршин суух нэг гэр бүлийн 5 хүн угаартсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Угаартсан иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулжээ. Мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.166
    2023/10/25

    Яанаа хүйтрээгүй бгашдээ! Өвөл юу болох вэ?

    Хариулах