З.Энхболдод холбогдох хэргийг прокурор хянаж байна

2023/10/26

УИХ-ын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар АТГ-аас прокурорт шилжүүлсэн байна.

Түүнийг өнгөрсөн 2022 оны сүүлээс эхлэн АТГ шалгаж эхэлсэн юм. Ингэхдээ эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

З.Энхболдод өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилээр гарахыг нь хязгаарлах  арга хэмжээ авч байв. Харин одоо хэргийг нь прокурор хянаж эхлээд байна. Мөн АТГ-ын яллагдагчаар татсан санал үндэслэлтэй гэж прокурор үзвэл хэргийг шүүхэд шилжүүлэх аж.

Гэрэл зургийг mpa



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.152
    2023/10/26

    АТГ-ААС ПРОКУРОРТ ОЧООД ЗАМХАРДАГ ГЭСЭН БИЗ ДЭЭ

    Хариулах