НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Zuv.mn
2023/10/27

Энэ оны гуравдугаар улиралд буюу 7-9 дүгээр сард "Ebarimt" цахим системд бүртгүүлсэн баримтын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. Буцаан олголтод 10 сарын 8-ны 12:59 цагаас өмнө бүртгүүлсэн баримт хамаарах юм.

Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Нийт 34104 хүн хөрөнгийн татвартаа 422.4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлжээ. 

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Малын тоо, толгойн албан татвар
  • Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.42
    2023/10/27

    Суглааны мөнгө ороогүй бнаа

    Хариулах