БНХАУ-ын дарга Ши Жиньпин Азийн, Номхон далайн бүсийн орнуудын хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-ын Сан Франциско хотод хүрэлцэн очсон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараах хэвлэлийн бага хурал дээр түүнийг “Дарангуйлагч” гэж нэрлэжээ. Тэрбээр өмнө нь, сэжигтэй агаарын бөмбөлөг нутаг дээгүүр нь нисэж байх үед Ши Жиньпинийг “Дарангуйлагч” гэж хэлж байсан. Харин энэ удаад хэлбэрийг нь арай зөөлрүүлж “Тийм ээ, тэр манайхаас огт өөр тогтолцоотой улс орныг удирдаж байгаа. Энэ утгаараа тэр дарангуйлагч юм” гэж хэлсэн байна. Өөрөө ч эхлээгүй, сэтгүүлч нар “Та одоо тэр үгээ дахиад хэлж чадах уу” гэж асуусан юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.111.68.3
АМЕРИК ХҮНД ИТГЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ,ЭНЭ 2 ЫН УУЛЗАЛТ БУДАА
Хариулах