Өнгөрөгч амралтын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятадаар мэндчилгээ дэвшүүлж буй мэт бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Уг асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Уг үйлдэл нь хоёр улсын харилцаанд ноцтой заналхийлсэн, үндэсний аюулгүй байдлын эсрэг, иргэдийг хагалан бутаргах гэсэн үйл явдал хэмээн тодорхойлсон. Түүнчлэн Ерөнхийлөгч хятадаар ярьсан мэт хуурамч бичлэг гарсантай холбоотойгоор хуулийн байгууллагад хандсан. Одоогоор хэргийг үйлдсэн гэх хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг Үндсэн Хуулиар хамгаалдаг тул хууль хүчний байгууллагууд ажиллаж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна