Нийслэл энэ ондоо багтааж 600 автобус худалдаж авахаар олон улсын тендер зарласнаа өнөөдөр задалсан билээ. Шалгаруулалт, худалдан авах ажиллагаа амжилттай хэрэгжвэл энэ ондоо багтааж үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй. Гэвч үүнтэй холбоотойгоор боловсон хүчний асуудал үүсэж байгаа бөгөөд одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарын төлөөлөл цалингаа нэмэдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж буй.
Тэгвэл өнөөдөр 09.30 цагт болсон тендер нээх ажиллагааны үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал дээрх асуудлуудад хариулт өглөө.
Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатайгаас өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байгаа аж. Цалин хангамжийн тухайд, гар дээр авч байгаа цалин нь 1.7-2 сая төгрөг юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.33
Deer ni udert bagadaa 20000 (sard he'd boloh ve?) gar deeree sul avdag ni amidral nemeh bolohgui gej uu Belen avahgui but gedeg jolooch neg ch baihgui
Хариулах