Төрийн банк: Санхүүгийн боловсролтой шинэ үеийг бэлтгэнэ

Т.Отгонсувд
2024/02/20

Эрүүл мэндийн боловсролтой, сэтгэл зүйгээ ойлгодог, санхүүгийн мэдлэгтэй ирээдүй үеийг бүтээлцэх зорилго бүхий “Жигүүр” төслийн нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. Тус төслийн хамтран ажиллагчаар Төрийн банк оролцож байгаа бөгөөд  сурагчдад санхүүгийн болоод эрүүл мэндийн боловсролыг олгож сэтгэлзүйн хувьд тогтвортой, санхүүгийн эрх чөлөөтэй ирээдүйн шинэ үеийг бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.

“Зайсан хилл”-д болсон нээлтийн арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлөн Дэд захирал Х.Лхагвасүрэн, Бизнесийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Одбаясал, Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Б.Содонбаатар болон Даатгалын газрын захирал Б.Агваанцэрэн нар оролцлоо.

Төсөлд Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын 96, Оюуны ундраа, Баянзүрх дүүргийн 148, Глобал иннова, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр сургуулийн IX-XI ангийн 2000 сурагч хамрагдаж байгаа юм.

Төсөлд хамрагдсан сурагчид эрүүл мэнд, сэтгэлзүйн болон санхүүгийн тус бүр гурван зөв дадлыг нэг жилийн хугацаанд олж авахаас гадна HABIDO аппликэйшнаар дамжуулан 156 сэдвийн боловсролыг эзэмших юм байна. Мөн 27 удаагийн танхимын хичээлээр мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн багаар тусгайлан хичээл заалгахаар ажээ.

Төрийн банкны хувьд 2023 онд Санхүүгийн боловсролыг олгогч шилдэг банкаар шалгарч байсан билээ.

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.83
    2024/02/20

    Энэ төсөлд ангийн сурагчдаа хамруулмаар байна

    Хариулах