М.Бадарч: Шүүхийн явцын талаар манай өмгөөлөгч л мэдэж байгаа

Zuv.mn
2024/02/23

Монгол Улсын гарьд М.Бадарч өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн ч наадмын үеэр өгсөн шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн билээ. Тэрбээр шинжилгээний хариуг эсэргүүцэж, Арбитрын шүүхэд хандаад буй. Тэгвэл М.Бадарчийн гомдлоор явагдах байсан Арбитрын шүүх хурал гурван шалтгааны улмаас хойшилжээ. 

Тодруулбал,

-Шүүхээс М.Бадарчийн талаас 14 төрлийн нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хүргүүлсэн ч талыг нь хангаагүй. Өөрөөр хэлбэл, шаардлагатай баримт сэлтийг зарим байгууллагуудаас гаргаж өгч амжаагүй байна.
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Гадаадад томилолттой яваа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэдэг хүсэлт гаргасан.
-Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч нь “Ажил давхацсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгөөч” гэдэг хүсэлт гаргасан гэсэн гурван үндэслэлээр хойшлуулжээ.

Бид шүүх хурал хойшилсон асуудлаар М.Бадарч арслангаас өөрөөс нь тодруулахад “Хэвлэлийн бага хурал зарласныг мэдээгүй, үзээгүй. Шүүхийн явцын талаар манай өмгөөлөгч л мэдэж байгаа. Гэхдээ хэвлэлд мэдээлэл өгөхгүй байх” гэж хариуллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна