Швед улс анхны тамхигүй улс болох гэж байна

Х.Есү
2024/03/05

ДЭМБ-с хүн амын 5% хүрэхгүй хувь нь тамхи татдаг улсыг "Тамхидалтгүй улс" гэсэн нэр томъёогоор тодорхойлсон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн дипломатуудын хөдөлгөөний тайланд дурдсанаар Швед улс ойрын саруудад энэ үзүүлэлтэд хүрнэ.

Одоо Швед улсын нийт хүн амын 5.6 хувь нь тамхи татдаг бөгөөд энэ нь 1960-аад оны үед эрэгтэйчүүдийн 49 хувь нь тамхи татдаг байсан оргил үетэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Шведийн хүн ам мөн хугацаанд 30 гаруй хувиар өссөн тул энэ нь нийт тамхичдын тоо 80%-иар буурсантай тэнцэж байна.

Тайланг зохиогчдын үзэж байгаагаар Европын Холбооны (ЕХ) бусад орнууд үүнтэй төстэй арга хэмжээ авбал Шведийн арга барил ойрын арван жилд олон сая хүний амийг аврах боломжтой гэж үзэж байгаа юм.

Шведийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга асан Андерс Милтон "ЕХ-ны бусад бүх орнууд Шведтэй ижил стратеги хэрэглэвэл ойрын арван жилд зөвхөн Европт гэхэд 3.5 сая хүний амийг аврах боломжтой" гэжээ.

Сүүлийн 50 жилийн хугацаанд Швед улс Европын бусад орнуудын нэгэн адил тамхины эсрэг уламжлалт арга хэмжээг нэвтрүүлсэн бөгөөд амжилтад хүрэхгүй л байлаа. Харин бусад улсуудаас ялгарч чадсан шийдвэр гаргасан нь тус улс тамхинаас илүү хор хөнөөл багатай, утаагүй хувилбаруудыг борлуулах болон хэрэглэхэд нээлттэй бодлого хэрэгжүүлж, зөв мэдээ мэдээллээр иргэддээ зөвлөх болсон байна. Шведүүд эрт дээр үеэс уламжлалт тамхины бүтээгдэхүүн болох snus-ийг тамхинаас татгалзуулах зорилгоор хэрэглэж ирсэн. Мөн сүүлийн жилүүдэд цахилгаан тамхи буюу никотин дамжуулах систем, тамхины халаалтын систем болон одоо тус улсад түгээмэл хэрэглэгддэг амандаа зууж хэрэглэдэг бүтээгдэхүнн зэрэг утаагүй шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирснээр ахиц дэвшил гарсан.

"Швед улс тамхины эсрэг маш амжилттай стратеги хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг бусад улсуудад зааж зөвлөх ёстой" гэж илтгэлийн зохиогч, донтолтын судалгааны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн профессор Карл Фагерстрем хэлэв. "Хэрэв олон улс Шведийн стратегийг хэрэгжүүлж үүний зэрэгцээ тамхичдад тамхинаас бага хор хөнөөлтэй хувилбар руу шилжих санхүүгийн хөшүүргийг өгдөг ялгаатай татварын хувь хэмжээг хэрэгжүүлбэл дэлхийд маш их тустай байх болно"

"Швед улс тамхины эсрэг маш амжилттай стратеги хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг бусад улсуудад зааж зөвлөх ёстой" гэж илтгэлийн зохиогч, донтолтын судалгааны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн профессор Карл Фагерстрем хэлэв. "Хэрэв олон улс Шведийн стратегийг хэрэгжүүлж үүний зэрэгцээ тамхичдад тамхинаас бага хор хөнөөлтэй хувилбар руу шилжих санхүүгийн хөшүүргийг өгдөг ялгаатай татварын хувь хэмжээг хэрэгжүүлбэл дэлхийд маш их тустай байх болно

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна