Зам тээврийн ослоор нэг хүн нас барж, нэг хүн бэртжээ

Х.Есү
2024/03/07

Архангай аймаг, Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 04:20 цагт хүлээн авсан байна. 

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн “Королла” загварын суудлын автомашин мөргөж тус автомашины жолооч А /36 настай, эрэгтэй/ бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад, иргэн Н /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг 06:10 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна