PDAC 2024: ДЭЛХИЙН ОРНУУДЫН УУЛ УУРХАЙН САЙД НАР ЧУУЛЛАА

Х.Есү
2024/03/06

Канад Улсын Торонто хотноо 2024 оны гуравдугаар сарын 03-6-ны өдрүүдэд “Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын 92 дахь удаагийн "PDAC 2024" чуулга уулзалт болж байгаа билээ.

Жил бүр болдог энэхүү чуулга уулзалтын үеэр улс орнуудын Уул уурхай, эрдэс баялгийн сайд нар уулздаг уламжлалтай. 2024 оны гуравдугаар сарын 4-нд болсон тус уулзалтад нийт 24 сайд чуулсан ба Монгол Улсаа төлөөлж Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд Б.Уянга нар оролцлоо.

Энэ жилийн уулзалтаар хариуцлагатай уул уурхайн хувьд улс орон бүрд ямар асуудал тулгарч буй талаар хэлэлцсэн ба улс орнууд /ESG: Environmental, Social and Governance/ байгаль орчин, нийгэм, засаглалын харилцаанд хэрхэн анхаарал хандуулж, шаардлагыг хангаж буй талаар ярилцжээ.

Тодруулбал улс орон бүр өөрсдийн туршлагаас хуваалцсан ба жишээ нь Чили улс далайн уснаасаа хангамж авдаг ч уурхайнуудад хүргэхэд 4000 метрийн өндөрт байрладаг тул хэлбэлзлээс үүдэлтэй асуудал тулгардаг гэх мэт асуудлаа танилцуулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна