Өнөөдөр эх оронд өрнөх зарим чухал үйл явдлын талаар мэдээлж байна.
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 15-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
08.30-14.00 цагт: Төрийн ордонд: “Аялал жуулчлалын чуулган-2024”-Аялал жуулчлалын 7 хоног эхэлж байна. Чуулганд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, 5 орны салбарын төлөөлөгчид оролцоно. Утас: 8803-8882.
09.00-10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг болон ажлын хэсэг хуралдана.
10.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэлнэ.
10.00-16.00 цагт: “Туушин” зочид буудалд: Тавантолгойн ордын нүүрсний тээвэрчдийн холбоо, ТББ-ын төлөөлөл хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 8011-7585. 9913-4594.8804-5512.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: “Тэнгэр” болон “Ард санхүүгийн нэгдэл” ХК-тэй холбоотой мэдээлэл танилцуулна.
11.30 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийнэ.
-“Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна