​ ЭМИЙН СОНСГОЛ: Эмийн сангийн тоо өссөн нь “5000 хүн тутамд нэг эмийн сан” байх хуулийн заалт үгүй болсонтой холбоотой

Zuv.mn
2024/04/15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол үргэлжиж байна. Одоо түр хорооны гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эмийн үйлдвэрийн тоо буурсан гэсэн статистик танилцуулагдлаа. Эмийн үйлдвэрлэл хөгжсөнгүй. Гэтэл эмийн сангийн тоо эрс нэмэгджээ. Энэ юутай холбоотой вэ. Нэг хүнд ногдох эмийн сангийн тоондоо хүрдэг байсан уу. Энэ юутай холбоотой вэ” гэж асуув.

Түр хорооны гишүүн энэ асуултад “Эмийн сангийн тоо өссөн нь “5000 хүн тутамд нэг эмийн сан” байх хуулийн заалт үгүй болсонтой холбоотой. Мөн зөвшөөрөл олгох эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбоотой” гэсэн хариултыг өглөө.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    2024/04/15

    Эмийг тамхи шиг шэрхэглэж маш үнэтэй зарж байгаа аптекуудыг цэгцлэх цаг нь болжээ хүний өвчинөөр бизнес хийдэг хулгайч нараа таслан зогсоож арга хэмжээ ав

    Хариулах