Согтуурсан үедээ бусдыг гар буугаар айлган сүрдүүлжээ

Х.Есү
2024/04/15

Бусдыг гар буугаар бусдыг сүрдүүлсэн этгээдийг хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Булган аймгийн цагдаагийн газарт энэ оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэнээс “Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Б нь биед халдаж, айлган сүрдүүлээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. 

Уг дуудлага, мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, “Тоз-8” маркийн гар буугаар айлган сүрдүүлж, танхайрсан нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.26
    2024/04/15

    Тоз 8 гар буу биш. Халиавр..

    Хариулах