ЭМИЙН СОНСГОЛЫН ГЭРЧ: Хүний эмийн зөвлөл бидний амьд явах эсэхийг шийддэг газар байна лээ, сайн шалгах шаардлагатай


Эмийн үнийн өсөлтийн шалтгааныг хянан шалгах түр хорооны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн иргэд, олон нийтийн төлөөлөлд хоёр минут үг хэлэх эрх олгосны дагуу "Элэгний Б, Д вирустэй тэмцэгчид" ТББ-ын тэргүүн С.Дэлгэрмаа үрг хэллээ. 

Тэрбээр “150, 000 иргэнийг төлөөлж энд сууж байна. Өнөөдөр элэгний Б вирус нь хүндрээд Д вирус болж байгаа хүмүүсийг хамгаалах эм даатгалд оруулъя гэхэд байхгүй. Хүний эмийн зөвлөл шийдчихдэг юм байна лээ. 

Яам бол Б, Д вирустэй хүмүүсийнхээ төлөө явахгүй байна гэж бид үздэг. Бүтэнц, зохион байгуулалт, ажил явах үйл явц нь маш удаа. Хүмүүс удаан юмыг яст мэлхийтэй зүйрлэдэг бол манай яамны ажил тэрнээс ч дор ажилладаг. Би Өнөрөө даргатай бол маш олон удаа уулзсан. Өөдөөс “Та бүхэн гарц гаргалгаа олоод өгөөч” гэж бид нараас асуудаг байхгүй юу. Бид олоод өгч болно оо. Ард иргэд гэдэг чинь ямар ч мэдлэг боловсролгүй улсууд биш байхгүй юу. 

Ингээд хамгаалах эмээ судалж олоод, эмийн байгууллагад хандаж оруулж ирсэн. Гэтэл Хүний эмийн зөвлөл 8-9 эмнээс хассан. Бидний амь нас цаг, минутаар хэмжигдэж байгаа. Хүний эмийн зөвлөл бол бидний амьд явах эсэхийг шаарддаг газар байна лээ. Тэрийг бүр сайн шалгах шаардлагатай гэж би үзсэн. Би хөөцөлдөж байгаад 2023 оны аравдугаар сард хурлаар нь оруулаад яаман дээр ирсэн, яамны хүмүүс нь хөдөлдөггүй. “Хууль зүйн яаман дээр яваа, тэнд яваа” гээд… Бид энэ эмийг хэрэглэх шаардлагатай байна шүү дээ” гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.197
    2024/04/16

    Олон хүний хараал зүхэл идсэн яам байна даа бас тэр зөвлөл гэдэг нь ч ялгаагүй 150000 хүний хараал зүхэл гуниг яаж төлнө дөө

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/04/15

    ESTOI UNEN DAANCH 1 HUND SURTALTAI BUUR AIMAAR

    Хариулах