Р.Базарын “Хууль бусаар санхүүжүүлсэн” улстөрч хэн бэ


Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр “Алтайн хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнийг саатуулж, тус компанийн эзэн Р.Базарыг “Сонгууль хууль бусаар санхүүжүүлсэн” хэрэгт сэжиглэж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Түүнчлэн Р.Базарын хамааралтай Тээвэр хөгжлийн банк, “Бүрдэл майнингХХК-ийн байрыг нэгжсэн гэсэн мэдээлэл гараад буй.

“Алтайн хүдэр”-ийн захирал, “Баян” хэмээх Р.Базарыг ийнхүү баривчлан саатуулсан нь сонгууль ойртож, улс төрийн тэмцэл хурцадсаны илрэл болж байна. Түүнийг Сонгууль хууль бусаар санхүүжүүлсэн буюу нэр бүхий улс төрчийг санхүүжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа гэсэн нь шууд "Тэр улстөрч нь хэн бэ" гэсэн асуултыг үүсгэж байгаа юм. Энэ асуултад хариулт хайгаад үзье. 

“Алтайн Хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Таянннуурын төмрийн хүдрийн орд нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутгийн хойд талд Улаанбаатар хотоос 1300 км, Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос баруун урагшаа 162 км, Цээл сумын төвөөс баруун тийш 18 км-т тус тус байрладаг. Тиймээс компанийнхаа лоббиг хийлгэх гэж байгаа гэдэг үүднээс авч үзвэл, санхүүжилт авсан гэх улстөрч нь баруун бүсэд нэр дэвших магадлалтай. Тэгэхээр, баруун бүсэд нэр дэвших магадлалтай кандидатуудын дотор нэр нь байж болох юм.

Хоёрдугаар хувилбар нь, түүний улс төрийн холбоо хамааралтай холбоотой. Р.Базар аль ч намын үед барьц алддаггүй ч одоо цаг дээрээс харж үзвэл санхүүжүүлсэн этгээд нь сөрөг хүчнийх байх магадлал хамгийн өндөр. Тэрбээр С.Баярцогттой сайн найз, С.Баярцогтын офф шор дансны холбоотнууд гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос зарлагдсан гурван хүний нэг нь. Тэр үед С.Баярцогт ч оффшор компаниа найзуудтайгаа нийлж байгуулсан гэж зарлаж байсан. Тэгэхээр, Ц.Элбэгдоржийг “намнах” төлөвлөгөө нь өргөжиж, С.Баярцогт руу чиглэсний илрэл нь Р.Базар байж болно.

Харин гурав дахь нь, эрх баригчдын хоорондын тэмцэлд Р.Базар хавчуулагдав уу гэсэн таамаглал байна. Р.Базар хэзээнээсээ аль ч намын үед барьц алдаж яваагүй. Ард нь байгаа улс төрчдийн дотор өмнөх хувилбарт бичигдсэн С.Баярцогтоос эхлээд Ч.Сайханбилэг, Х.Хэрлэн, түүнээр дамжуулаад У.Хүрэлсүх, Я.Содбаатарын нэр хүртэл дурдагддаг. Хэвлэлээр ч бишгүй гарч байжээ. Тэгэхээр, Р.Базарыг шалгаж буй нь сүүлийн хоёр жил хоорондоо зодолдож, Монголын ард түмнийг туйлдуулан зовоож байгаа эрх баригчдын дотоод тэмцэлтэй холбоотой байж болох юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.64
    2024/04/15

    монголын ард түмнийг туйлдуулан зовоож байгаа гэж маш гое хэлжээ

    Хариулах
  • 103.168.34.11
    2024/04/15

    Bazraa erliiz bish , tsever halh hun , harin mgl.d tomoohon uurhaig berhsheelgui ashiglah garts n iim lobi gartsaagui heregtei , ali ch uurhain bolon barilaguudiin , zamiin ezed ardaa hen negen erhmiig tejeej bdg n ilerhii asuudal shuudee , gants Bazraar tedniig halhavchij zoliond hayj bolohgui l bh shuu ! ter hen hen henii ard baidag ve gedgiig uuruu ch sn medej bgaa blguidee ! neg mur bugdiig ilchilvel ulsiin hugjild tustai l bndaa ! hu

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/04/15

    Баян базараа гэж erliiziig harin ih oroi barilaa hun chanargui nohoin golgiig sain horiod og

    Хариулах