Хилийн чанадаас эх орондоо эргэн суурьшсан иргэдийн форум эхэллээ

Zuv.mn
2024/04/16

Хилийн чанад дахь болон эх орондоо эргэн суурьшиж буй Монголчуудын нөхцөл байдлыг ойлгох, тэдний мэдлэг, нөөц боломж, ур чадварыг Монгол улсын хөгжил дэвшлийн хөшүүрэг болгох боломжийг хэлэлцэх “Монгол Диаспора - Хөгжлийн шинэ гарц” уриан дор ДИАСПОРА НЭЭЛТТЭЙ ФОРУМ" "Шангри Ла" зочид буудлын "Боллрүүм" танхимд эхэллээ. 

Энэхүү форум нь Засгийн газар болон хилийн чанад дахь Монгол иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гадна эх орондоо эргэн суурьших хүсэлтэй иргэдэд нээлттэй боломжууд болон тулгардаг бэрхшээлүүдийг хөндөн ярилцах юм. Мөн хилийн чанад дахь иргэдийг нутагтаа эргэн ирэхэд татах, түлхэх хүчин зүйлс юу болох, цаашлаад тэдний нийгэм болон эдийн засгийн хөгжилд оруулж болох хувь нэмрийн талаар хэлэлцэнэ.

ДИАСПОРА НЭЭЛТТЭЙ ФОРУМ нь төр, хувийн хэвшил, болон хилийн чанад дахь иргэдийн нийгэмлэгүүдийн холбоог сайжруулан хилийн чанад дахь иргэд улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг өргөжүүлсэнээр тэдний эх орондоо эргэн ирэх, тогтвортой суурьших нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа юм. 

Форумыг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын фэйсбүүк хуудаснаас шууд үзэх боломжтой юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.208
    2024/04/16

    Авто зам дээр малаа туучихсан явж байдаг жинхэнэ мангар малнууд юмаа.

    Хариулах