Ц.Туваан: Эмийн компанитай холбоотой албан тушаалтан өөрийнхөө компанийг шалгана гэж юу байдаг юм бэ

Х.Батсайхан
2024/04/16

Эмийн өсөлтийн шалтгааныг судлах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр Ц.Туваан гишүүн үг хэлж, асуулт асуулаа.

Тэрбээр “Эмийн компаниуд өөрсдийнхөө хүмүүсийг хяналтын байгууллагуудад байршуулчихаад л үйл ажиллагаагаа явуулдаг байна шүү дээ. Албан тушаалтан өөрийнхөө компанийг шалгана гэж юу байсан юм бэ. Энэ дотор чинь цар тахлын үеэр явагдсан олон тэрбумын худалдан авалтууд байгаа шүү дээ. Энэ асуудлыг цааш нь шалгах шаардлагтай юм байна. Арай хэтэрсэн байна шүү дээ. Ядарсан хэдэн ахмадуудынхаа нэрийг барьж төсвөөс мөнгө тавьдаг. Тэрийг нь нөхдүүд барьж аваачаад чанаргүй эмэнд өгчихдөг байж болохгүй. Энэ нөхдүүдийг ХОМ, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдүүлгээ яж өгч байсныг шалгах хэрэгтэй юм байна. Энд сууж байгаа хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч шалгах хэрэгтэй” гэв.

Эм хангамжийн байгууллагуудын албан тушаалтнуудын холбоо хамаарлын танилцуулгаар Эмийн үйлдвэрүүдийн 50%, ханган нийлүүлэх байгуулагуудын 28%, эмийн сангуудын 17% нь эм хангамжийн байгууллагад төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай гэсэн мэдээлэл танилцуулагдсан юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.180
    2024/04/16

    ter Munhshn zahiin ezen odoo buur emiin mafiin gishuun bolj bn uu ? 2 udrin umnu songuulid beldeed 5400 hun mes emchilgee hiisen geed bsn n emee l shahaad bsn hereg ym bish uu ? iim humuusiig turd gargah hereggui shuu !

    Хариулах