Б.Жаргалмаа: Ковидын үед авсан эмүүд устгагдсан гэдэгт яаж итгэх юм бэ


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Эмийн сонсголд оролцож үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр “Өглөөг таагүй мэдээгээр эхлүүллээ. Шинжээч маш ноцтой баримт танилцууллаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгааныг мэдэхийг хүсэж, хүлээлттэй байгаа. Шинжээчийн танилцуулсан дүгнэлтээс харахад, “Шалтгаан нь магадгүй энэ эмийн компани, албан тушаалтнуудын үүсгэсэн харилцан хамаарал, “Аалзны тор”-он дотор байгаа юм биш үү” гэсэн хардлага төрж байна.

Нэг талаас нь харвал, эрүүл мэндийн чиглэлээр боловсрол эзэмшчихсэн юм чинь энэ салбартаа ажиллахгүй яах юм бэ гэж хармаар. Нөгөө талаас, хүн амын эрүүл мэндтэй холбоотой чухал салбарт ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх хууль, эрхзүйн орчин бидэнд хангалтгүй байна. Бид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан тушаалтан тендерт оролцох ямар ч боломжгүй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл оролцоод явж байгаагийн нэг жишээ нь энэ. Зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлөлтөд зориулах 137 тэрбум төгрөгийн зарцуулалтад энэ хүмүүс оролцоод явж байна. 

Энэ албан тушаалтнууд жил болгон ХАС, ХОМ мэдүүлдэг. АТГ тэндээс нь харж болоогүй юм уу.
Дээр нь, ковидын үеэр худалдаж авсан маш их эм устгагдаж байгаа. Энэ эмүүдийг устгасан гэдэгт яаж итгэх юм бэ. Хугацаа нь дууссан эмийг аймгийн засаг даргын дэргэдэх холбогдох зөвлөл нь устгадаг гэж байгаа юм. Энд хяналт тавих ямар ч боломжгүй болчихсон байна. Ард түмэн ууж байгаа эмдээ итгэх ямар ч боломжгүй болчихсон байна шүү дээ” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.180
    2024/04/16

    Jargalmaa zuv asuudal hundluu uund said asan Sarangerel yagaad oroltsoj hariu uguhgui bn ve ?

    Хариулах