ОХУ-ын Буриадын музей Билгүүн номч Б.Ринчений хөшөөг залжээ

Zuv.mn
2024/04/16

ОХУ-ын Буриадын БНУ-ын Хиагт хот дахь орон нутгийн түүхийн музей өчигдөр /дөрөвдүгээр сарын 15-нд/ хэлбичгийн их эрдэмтэн, “Билгүүн номч” хэмээх Бямбын Ринчений дурсгалын хөшөөг байрлуулжээ.

Ёслолд оролцсон уран барималч Анатолий Шаболов Б.Ринчений баримлыг ОХУ-ын Буриадын БНУ-ын Соёлын яамны харъяа байгууллагад байршуулсан нь нүдээ олсон ажил болсныг онцолжээ.

Зохиолч, эрдэмтэн, орчуулагч, профессор, Монгол Улсын анхны академич, Монгол Улсын Төрийн шагналт Бямбын Ринчен нь Хиагтын Их нуга / Большой луг/ тосгоны унаган хүү юм.

Монгол, ОХУ-ын шинжлэх ухааны салбарынхан буриад түмний их хүү Бямбын Ринчен (Бимбаев Ринчин-Доржи Раднажапович) мэндэлсний 120 жилийн ойг ирэх жилийн есдүгээр сард хамтран тэмдэглэх юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна