ТАНИЛЦ: Өнөөдөр /IV.17/ болох үйл явдлууд

Zuv.mn
2024/04/17

Өнөөдөр /2024.IV.17/ эх оронд өрнөх зарим чухал үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

09.30 цагт: ШУА-д: ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн комисс "Монголын эрчим хүчний систем ба Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж" эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.30 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Аялал жуулчлалын чуулган-2024” 3 дахь өдрөө "Бизнесийн өдөр"-өөр үргэлжилнэ. Утас: 8803-8882.

09:13:00 цагт: Монгол Улсын консерваторид: 6 төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглох талаар мэдээлнэ. Утас:9914-117.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана. Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаантай.

10.00 цагт: Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмж, карго ачаа барааны хяналт шалгалт, гаалийн хяналтын бүсийн нээлттэй хаалганы өдөрлөгийг Буянт-Ухаа дахь DHL гаалийн хяналтын бүсэд зохион байгуулна. Сэтгүүлчдийн унаа 09.00 цагт Төв шуудангаас хөдөлнө. Утас: 9914-5985, 999-95740.

11.00 цагт: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны I-III сарын голлох үзүүлэлтүүд танилцуулна.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 цагт: “АТГ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-иас мэдээлэл өгнө.

13.00 цагт: Дэлхийд алдартай олон улсын бүжигчдийн “World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024” тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

 11.30 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлгээс “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх буйтай холбоотойгоор иргэдэс санал авах хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8800-2705.

15.00 цагт: МҮХАҮТ-д: Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө, санхүүжилт татах “Capital level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт хэлэлцүүлэг болно.

Соёл урлаг:

-Монголын Уран зургийн галерейд: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэн гарч байна.

Спорт:

-Пүүл бильярдын УАШТ-ний аваргууд өнөөдөр тодорно. 

-Монголын Оюутны спортын 6-р наадам волейболын тэмцээнээр эхэлж: байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна