Улаан талбайг хаажээ

Zuv.mn
2024/04/17

ОХУ-ын нийслэл Москва хотын төвд орших Улаан талбайг өчигдөр орой хаажээ. Талбай дээгүүр хууль сахиулагчид явж, чанга яригчаар “Хүндэт иргэд ээ. Талбайг орхиж гарна уу” гэж зарлан, яаралтай байдлаар чөлөөлж, улмаар хаасан байна. Хаах болсон шалтгаан, нээх хугацаа зэрэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа аж.  

Амилалын хаалга, Николькая гудамж руу гардаг орц, гарцыг бүрэн хаажээ. Улаан талбайг хамгийн сүүлд өнгөрсөн сарын 23-нд буюу “Крокус сити халл” театрт гарсан халдлагын үеэр хааж байв.

Талбайг хаах болсон шалтгааны талаар “Химийн хорт бодисоор халдлага үйлдэх гэж байсантай холбоотой” гэх мэдээлэл гарсан ч энэхүү мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгэжээ. Удалгүй ТАСС агентлаг "Улаан талбайг Ялалтын баярын парадын бэлтгэлийг хангах зорилгоор хаасан" гэдэг мэдээлэл цацсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна