Р.Базарааг 30 хоног цагдан хорихоор болжээ

Zuv.mn
2024/04/18

"Алтайн хүдэр" "Бүрдэл майнинг" компанийн эзэн Р.Базараа нарын дөрвөн иргэнийг даваа гарагт ЭЦА-наас баривчилсан.

Тэднийг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй мөн бусдын биед хүнд гэмтэл учруулж улмаар хууль бусаар зорчих эрхийг нь хязгаарлан ар гэрийнхнийг нь айлган сүрдүүлсэн зэрэг үндэслэлээр шалгахаар болсон. 

"Баян" хочит Р.Базарааг 48 цаг цагдан хорьсон бол прокуророос нэг сар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлж, Хан-Уул дүүргийн шүүх хүсэлтийг нь хангажээ. Ийнхүү 30 хоног цагдан хорихоор болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна