Хайнга эмэгтэйн балгаар 17 настай охин хорвоог орхилоо. Хариуцлагатай байя, томчууд аа


Өчигдөр буюу 4 сарын 17-ны өдрийн орой 19.00 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 15-р хороо буюу Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарч 17 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Уг ноцтой ослын мэдээллийн дагуу манай сурвалжлах баг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг тодрууллаа.

Оройн 19.00 цагийн үед тоёото приүс маркийн автомашин аксент маркийн авто машиныг дүрэм зөрчиж, эргэхдээ мөргөсний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд нэг том хүнийг хүндээр гэмтээсэн байна.Хүүхдүүдийн хоёр нь одоогийн байдлаар гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол осолд өртсөн 26 настай эмэгтэй шөнө нь яаралтай хагалгаанд оржээ.

Эмч, эцэг эхчүүдийн бидэнд өгсөн мэдээллээр осолд өртсөн хүүхдүүд дунд чөмгөний хугарал, гавал тархины хүнд гэмтэл зэрэг олон хавсарсан гэмтлүүдтэй эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

Осол гаргасан Тоёото приүс маркийн автомашиныг 36 настай эмэгтэй О жолоодож явсан бөгөөд урьдчилсан байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарчээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ "Тухайн үед би хааз, тормосоо андуурсан" хэмээн ярьсан байна. 

 Харин аксент маркийн автомашиныг 31 настай эрэгтэй Г жолоодож явсан байна.

Ийнхүү хайнга эмэгтэйн балгаар 17 настай, цэл залуухан охин хорвоог орхиж, таван найз нь “үхэл”-тэй тэмцэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, амь настай холбоотой байдаг учир хариуцлагатай хандах шаардлага зайлшгүй байгааг энэхүү ноцтой осол харуулав.

Харамсалтайгаар зуурдаар амиа алдсан охины гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/04/19

    Хааз тоормоз андуурдаг мэдрэл хүүхэн

    Хариулах
  • 66.181.189.99
    2024/04/18

    эмэгтэй жолооч гранат барьсан сармагчин лугаа адил

    Хариулах
  • 103.57.94.11
    2024/04/18

    өчнөөн хүүхдийг гэмтээх чинь хайнга хэрэгүү.түүнийг бууд

    Хариулах