Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана


Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм.

ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж үзэл бодлоо илэрхийлсэн.

Тэгвэл тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр “Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болж хог шүүрдэх гэж дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” мэтээр энгийн ажилтан хүмүүсийн хамруулан дорд үзжээ. 

Боловсролыг дээдэлнэ гэж сурталддаг ХҮН намын удирдлагууд жирийн ажилтан ангийг ингэж дорд үзэж байгаа нь ямар учиртай вэ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.80
    2024/04/18

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

    Хариулах
  • 202.126.88.217
    2024/04/18

    Хотын даргаа дэмжиж байна зөв хүнд хэцүү ажил хийдэг хүмүүсээ цалин нэмдэг нь маш зөв эрдэмтэд чинь энэ нийгэмд тус болох нь хэцүү Доржханд нийгэмд дээд доод ялгаа гаргаад байна уу гүй юу

    Хариулах
  • 66.181.178.166
    2024/04/18

    Хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд ТҮК-ын аэилчдын цалин өндөр байх нь чухал, ажлыг хар бор гэж голохгүй хийх дуртай нь хийж байх ёстой хог болон тамхины ишээ хамаагүй хаядаг хүмүүс хог цэвэрлэдэг хүмүүсийг дорд үздэг яагаад сэхээтнүүдийг унтаж байхад хотоо цэвэр байтгахын төлөө зүтгэж байдаг хүмүүс өндөр цалин авч болохгүй гэж, ажлын ялгаа гаргаж ард түмнийг доромжлохоо боль!!! Хөгийн сэхээтэн байна. Улс эх орондоо оюунаараа өүтээл гаргагчид хөгжих тусам цалин нь дагаад өндөр болох ёстой./Атаархуу зан л хүн чанарыг харуулдаг юм шүү/ Энэ зангаараа төрд зүтгэх итгэлийг ард түмнээсээ авч чадахгүй!!!

    Хариулах