Сурагчийнхаа биед халдсан багшид 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

Т.Отгонсувд
2024/04/22

Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгажээ. 

Тодруулбал,  Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлсэн. 

Улмаар  2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна