Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогджээ.
Зам даваа хаагдсан дуудлагаар алба хаагчид очиж, зам давааг нээхээр ажиллаж байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаагийн гудамжинд айлын хашаа байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу алба хаагчид ажиллан 6х5 метр хэмжээтэй байшинд орсон таван тонн усыг мотопомпоор соруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна