Дорноговь аймагт бусдын гарт амиа алдсан 13 настай охины талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийлээ.
Тус хэргийг үйлдсэн Г.Гантулгад шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм.
Өмгөөлөгч Л.Баттогтох: "Шүүхээр гэм буруу нь тогтоогдож бүх насаар нь хорих ял оноосон ялтны хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна гэж үзэж байна. Г.Гантулгыг 13 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөж газарт булсан гэх хэргийг та бүхэн бүгд мэднэ.
Түүнийг энэ хэрэгт нь гэмт буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон. Мөн энэ шийдвэр дээр нэмэгдээд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргуулсан. Харин сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй. Бүх насаар хорих ял эдэлж байгаа этгээдээс энэ хохирлыг гаргуулна гэж байхгүй, боломжгүй.
Тийм учраас засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон иргэний хуулийн 511-т заагаад байгаа сэтгэл санааны хохирол гэдгийг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна. Шүүхээс гэм буруутайд тооцоод бүх насаар нь хорих ялаар шийтгэж байгаа тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг энэ хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. Тиймээс энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.129.162
ok
Хариулах