Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний IV чуулган энэ сарын 28-нд болно

Х.Есү
2024/04/24

Эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний IV чуулган тун удахгүй Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна.

"Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд" үндэсний IV чуулган энэ сарын 28-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болно.

Энэ удаагийн чуулган “Хүртээмжтэй уул уухайн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уриан дор геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох юм.

Холбогдох мэдээллийг салбарын аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ба чуулга уулзалтын зохион байгуулалтад бүхий л төрлийн дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаа тул салбарын хамт олныг хамтран ажиллахыг уриалж байна.

Та бүхэн дараах холбоосоор хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3UfPXtd



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна