Энэ долоо хоногийн /IV.29-V.04/ цаг агаарын урьдчилсан төлөв

Zuv.mn
2024/04/29

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2024 оны 04-р сарын 29-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +1...+6 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10...+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

05.00 цагт Улаанбаатарт: -3 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2024 оны 04 сарын 30-наас 2024 оны 05 сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

05 сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна