Монгол дээлнээс салдаггүй ковбой залуугийн бичсэн ном борлуулалтаараа тэргүүлжээ

Х.Батсайхан
2024/04/29

Ж.Б.Зилке хэмээх аялагч эрийн бичсэн “Орхигдсон ковбой” нэртэй ном 2024 оны хамгийн борлуулалттай номоор шалгарчээ. Тэрбээр дэлхийн зургаан тивийн улс орнуудад аялсан нэртэй аялагч бөгөөд номоо бичсэнийхээ дараа зэгсэн алдаршиж, “Стэйт Дэйли” сонинд ярилцлага өгсөн байна. Ярилцлагадаа тэрбээр очиж үзсэн улсууд, тохиолдсон адал явдлаа хуучлахын зэрэгцээ Аргентин, Монгол хоёрын аль нэг рүү нь очиж бүрмөсөн суурьшихаар төлөвлөж байгаа гэсэн байна.

Ингэхдээ, хот суурин газар бус, утасны сүлжээ барьдаггүй, интернэт байхгүй буйд хэсэгт нь очиж амьдарна хэмээн ярьжээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна