Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Х.Есү
2024/04/29

Өчигдөр өглөө буюу өнгөрсөн ням гаригт өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг Онцгой байдлын аврагчид аварчээ. 

Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлага /2024.04.28/ 09:43 цагт НОБГ-т ирсэн байна.

Ингээд Аврах ангийн алба хаагчид тухайн газарт очиход 56 настай, эмэгтэй Н гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна