"Бэрх шагай" кино 5-р сарын 17-нд өдөр нээлтээ хийнэ

Х.Есү
2024/04/29

Монголд 45 жилийн дараа үлгэр домгийн сэдэвт "БЭРХ ШАГАЙ" бүрэн хэмжээний уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. 

Монголын хойч ирээдүй болсон хүүхэд, залуучуудад Монголчуудын эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн өв соёл, аман зохиолын үзэл санаа, мэндлэх хүндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус зэрэг сургамжуудийг таниулсаар ирсэн Монгол ардын аман зохиол, үлгэр туульс, түүнд дүрслэгдэх баатруудыг өргөн дэлгэцнээ дахин амилуулан хүргэж буй нэгэн сайхан уран бүтээл билээ. 

Таны нэрийг хэн гэдэг вэ. Та Бэрх шагай гэдэг нэртэй аль эсвэл Бэрх шагай нэртэй хүн таньдаг юм биш биз.

"Бэрх шагай" нэрт кино 5-р сарын 17-ны өдөр нээлтээ хийх гэж байна. Кино багийнхан ярилцаад "Бэрх шагай" нэртэй бүх хүнд киноны нээлтийн урилгаа өгөхөөр болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна