“Арабеск 2024” балетын шалгаруулалтад монгол охин түрүүллээ

Zuv.mn
2024/04/29

ОХУ-д болсон 18 дахь удаагийн “Арабеск” балетчидын шалгаруулалтад монгол охин Ү.Анар өөрийнхөө насны ангилалд түрүүлжээ. Тэрбээр бага насны ангилалд өрсөлдсөн юм. Түүнчлэн, шалгаруулалтын хөтөлбөрт нэмэлтээр оруулсан орчин үеийн бүжгийн төрөлд мөн түрүүлсэн байна.

Түүнчлэн Л.Энхжин насныхаа өнгилалд гуравдугаар байр, хөвгүүдийн ангилалд Ц.Мөнгөншагай диплом хүртсэн байна.

Шалгаруулалтад ОХУ-аас гадна Япон, Их Британи, Бразил, Армен зэрэг 10 гаруй улсын балетчид оролцжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна