ОБЕГ: Цасанд суусан 23 хүн, гурван хүүхдийг аварчээ

Zuv.mn
2024/04/29

Төв аймаг, Баянчандмань сум суманд өнөө өглөөний 05.00 цагт зам тээврийн ноцтой осол болж, хоёр хүн хүнд гэмтжээ. 

Ослын улмаас суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ зорчигч Т /18 настай, эрэгтэй/  автомашины эд ангид хавуулагдсан байсныг гаргаж, тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгчээ.

Мөн Баянхонгор аймаг, Өлзийт суманд суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан байсныг аймгийн Онцгой байдлын газрын Аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж 23 том хүн, гурван хүүхдийг аварч, автомашинуудыг нь цаснаас татаж гаргажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна