45 жилийн дараа “Бэрхшагай” Монгол үлгэрийн кино МЭНДЭЛЛЭЭ

Zuv.mn
2024/04/29

Кино урлаг сонирхогчдынхоо чихэнд нэгэн таатай мэдээг дуулгах гэж байна. Учир нь “Бэрхшагай” хэмээх Монгол үлгэрийн кино 2024.05.17-нд бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

 Тус кино нь Монголын кино урлагт 45 жилийн дараа хийгдэж байгаа үлгэрийн кино гэдгээрээ онцлогтой бөгөөд үзэгчдийн дунд их хүлээлтийг үүсгээд байгаа юм. 

“Бэрх шагай” УСК нь Монголын ам дамжин яригддаг үлгэр туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс онцлог болох талаар кино бүтээгчид онцоллоо. 

Энэхүү кино нь таныг хором ч уйдаахааргүй сонирхолтой хийгдсэн тул заавал үзэх кино жагсаалтандаа багтаагаарай.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна