БНХАУ-тай цэргийн хамтарсан хээрийн сургууль хийнэ

Zuv.mn
2024/04/30

Монгол Улс БНХАУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль зохион байгуулахаар болжээ. Хоёр улсын армийн жил бүрийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, зөвшилцлийн дагуу явагдаж буй уг хээрийн сургууль Дорноговь аймагт болох юм байна. БНХАУ-ын тал уг сургуулилтад олон төрлийн зэвсэглэл, дугуйт техник бүхий батальоны хэмжээний баг оролцуулах юм байна.

Хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх зорилгоор уг хамтарсан сургуулийг хийж байгаа гэж эх сурвалжид бичжээ.  

Хоёр тал хамтран 2009 онд “Энхийг сахиулагч элч”, 2013 онд “Талын манлайлагч”, 2015 онд “Анчин бүргэд” хамтарсан цэргийн хээрийн сургуулиудыг тус тус амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Хятадын тал 2015 оноос эхлэн Монголд зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах чиглэлийн хамтарсан хээрийн сургуульд тогтмол 35-52 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг илгээн оролцуулдаг юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.70
    2024/04/30

    Тиймээ нэг л ёозгүй ёрын санагдаж бн. Очиж очиж тэд монголын нутаг дээр буу барин сүүтэгнэх гэж.

    Хариулах
  • 202.72.245.121
    2024/04/30

    хачин санагдаж байна китадын нутагт хийж болмоор доо

    Хариулах