УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ

Х.Есү
2024/04/30

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талд Таван богд группийн уулзвараас Ривер стоун хотхоны уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийнэ. 

Зам хаах хугацаа: 

2024 оны 05 сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 

2024 оны 05 сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хаана. 

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетоноор хучна. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна