Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг шинжлэн судлах зорилгоор Улсын их хурлаас байгуулсан Ажлын хэсэг, Эмийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо ажлынхаа тайланг олон нийтэд хийлээ.
Түр хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн “Эмийн сонсгол үүргээ гүйцэтгэж, эрүүл мэндийн салбарт бугшсан олон асуудал, тогтолцооны гажгийг илрүүлсэн. Түүнчлэн, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй 200 гаруй албан тушаалтныг тогтоож, АТГ-т өгсөн. Тэд бүгд буруутай гэсэн үг биш, гэхдээ бид сэжигтэй баримт, шийдвэрүүдийг илчилсэн” гэв.
Харин Түр хорооны гишүүн М.Оюунчимэг “Бид ямар ч байсан хийх ёстой ажлаа хийлээ. Одоо хуулийн байгууллагынхны хийх ажил үлдлээ. Өөрсдөд нь очих ёстой байсан мөнгө албан тушаалтны халаас руу урсаж байсныг “Эмийн сонсгол”-оор илчилж өгсөнд эрүүл мэндийн салбарын жирийн ажилтнууд баяртай байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.213
Шинэчлэлт хэрэгтэй хариуцлагатай ёс суртахуунтай нийгэмийг бид хүсэж байна
Хариулах