"The HU" хамтлаг "Татар дайчин" шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэлээ

Zuv.mn
2024/05/05

"The HU" хамтлаг "Татар дайчин" шинэ уран бүтээлээ өчигдөр ютюб сувагтаа байршуулжээ. Энэхүү уран бүтээл нь тус хамтлагийн гаргахаар зэхэж буй "Live At Glastonbury" цомгийн хоёр дахь дуу бөгөөд өмнө нь "Rumble of Thunder" дуугаа сонсогчдодоо хүргэсэн юм байна. 

Цомогт орох дуунуудын клипт өнгөрсөн оны зургадугаар сард Гластонбюрид болсон орчин үеийн урлагийн наадамд /Glastonbury Festival of Contemporary Performing Arts on 25th June 2023/ оролцсон үеийнхээ бичлэгийг ашиглажээ. 

"The HU" хамтлаг 2018 онд анхныхаа уран бүтээлийг олон нийтэд хүргэснээс хойш дэлхий даяар алдаршиж, ютюб суваг нь 1.6 сая дагагчтай болжээ. Тэд энэ намар АНУ даяар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна